Уг жүжгийн нээлтийг 2010 оны 3-р сарын 25-ны өдөр Нью Йоркийн Театр Урлагийн Олон Улсын Хүрээлэнд хийжээ. Испанийн Абрего театр болон Аргентины Десделсур театрын хамтын бүтээл “Зуу зуун шувууд чамайг алхуулахгүй” хэмээх жүжигт хатуу чанд бөгөөд хэт хязгаарлагдмал үзэл суртал нь хууль болж буйг харуулахаас эхлээд энэ нийгэмд харьяалагдан нэгэн эд эс нь болж байгаа хэдий ч хувь хүний эрх чөлөөгөө хамгаалан үлдэхийн төлөө ямар ч үр дүнгүй агаад хүчин мөхөсдөн цус урсган тэмцэж буй хүний дотоод сэтгэлийн тэмцлийг харуулдаг. Энэхүү бүтээл нь “Лоркагийн дотоод ертөнц”-ийн эрэл хайгуулын үйл явцаас эхлэн тайзны шинэлэг бүтээлч ажил болж өргөжнө. Энэ нь уламжлалт Лоркаг эвдэж лоркийн хэв шинж хэзээ ч байгаагүйгээр гүн шингэсэн өвөрмөц зүйл болж хувирах ба үүний зэрэгцээ театр бол байнгын эрэл хайгуул, шинэ санаа гэдгийг харуулна. Пати Доменечийн жүжгийн зохиолууд унших гэхээсээ илүүтэй тайзнаа тоглогдоход чиглэсэн байдгийн адил энэхүү жүжгийн зохиол ч гэсэн өөрийн гэсэн бие даасан онцлогтой ба театрын эх үндэс болсон тэр л тайз руу авчирч сэргээх үүрэгтэй мэт жүжигчнээс амьд, тасралтгүй үргэлжлэх бодит тоглолт шаардана. Лорка нь театрын гоо зүйн уламжлалт ойлголтоос үзэгчдийг салгаж испанийн нийгэмд тулгамдаж буй үндсэн асуудалд инээдмийн, егөөдөл, тохуурхал болон драмаар дамжуулан тухайн цаг үеийнхээ хамгийн зартай ичгүүртэй бөгөөд маргааны гол сэдэв болсон тохиолдлуудад анхаарлыг нь хандуулна. Лоркагийн адилаар бид өөрсдийн түүхийг дахин бүтээх нь бидний зорилго ба орчин цагийн үзэгчдэд хүрэхүйц амьд бодитоор үзүүлэхийг чармайн тайзыг нийгэмд шүүмжлэлтэй хандах бүтээлч талбар болохыг тод харуулахыг зорьсон. Өөрөөр хэлбэл, домгийг шинэ агуулгаар баяжуулан амин чухал асуудлуудыг хөндөх хийгээд санаануудыг илэрхийлж буй юм. Дуулах, фламенко болон орчин үеийн бүжиг, жүжиглэх, видео дүрс ашиглах зэргийг хослуулан гурвалсан эмгэнэлт түүхийг нэгэн цогц болгон үзүүлнэ. Энэ бол тэртээ 1928 онд Лоркаг бүтээх сэдэл онгодод хөтлөгдсөн бодит түүхэн хүмүүс болох эх хүний тухай, Лоркагийн жүжгийн сүйт бүсгүй ба сарны тухай болон Федерикогийн түүх бөгөөд жүжгийн гол дүр эцэст хачин жигтэй, утга учиргүй үхлээр дуусна. Эх, сүйт бүсгүй, сар, энэ бүгд ямар ч эргэлзээгүй эмгэнэлт дүрүүд ба “Антигонагийн зүрхэнд” ургасан санааг гүйцэлдүүлэх гэснээс урган энэхүү нэг хүний жүжигт дүрслэгдэх ба энэ нь аль ч талаараа жүжигчин болоод үзэгчдийн хувьд шинэ сонирхолтой сорилт болж байгаа юм.

Видал МАРИЯ

Жүжигчин

Севиллийн Драм, Бүжгийн Сургуулийг Драмын урлагийн бакалавр зэрэгтэй төгссөн. Тэрээр мөн Мадрид болон Сантандерийн сургуулиудад бүжгийн урлагийн чиглэлээр таван жил суралцсан.

1985 оныг хүртэл тэр бүжгийн маш олон тоглолтуудад оролцож байв. Түүнээс хойш тэрээр Guerma (Dantea, 1985), Hinkemann, Ernst Toller (Dantea, 1987), El Jayon, Concha Espina (Dantea, 1988), Дөрвөн хаад, Angeles Gasset (Tedra, 1989), My window faces the Theater, The Night of Anjanas, The Spring Dream (Pati Domenech, Teatro Abrego, 1990-1991), Yerma, Federico Garcia Lorca (Escuela de Arte Dramatico, 1992) зэрэг бүтээлүүдэд жүжигчнээр ажилласан. Сантандерын олон улсын наадам ба Juanjo Seonae-ийн бүтээсэн Galdo’s Ricardo Lopez Aranda-ийн түүхээс сэдэвлэсэн Fortunata and Jacinta (1994) жүжигт гол дүрүүд бүтээж байжээ. 1993-1998 оны хооронд Сантандерийн The Machina Theater-т ажиллаж байхдаа Junglars and other Herbs, Michin and the Clouds, Duende (Pati Domenech), Макбетийн цус, Эх Прометео ба Дадлагжигч зэрэг бүтээлүүдэд тоглосон.

1989 оны үед тэр Tedra уран бүтээлийн нэгдлийг байгуулж найруулагчаар ажиллаж эхэлсэн ба хожим нь Кантабрия дах Dueso Center шоронд, мөн Кантабриягийн Урлагийн Танхимын Драмын сургуульд тайзны хөдөлгөөн, биеийн хэлийн багшаар ажилласан байна.

2000 оноос хойш тэрээр Абрего продакшнд найруулагчаар, мөн удирдлагын багт ажиллан уран бүтээлээ хийсээр байна. Тэрээр тус театрын ихэнх бүтээлүүдэд гол дүрийг бүтээсэн ба дотоод, гадаадын олон улс орнуудад зохиогдсон театрын арга хэмжээ, наадмуудад амжилттай оролцож яваа уран бүтээлч юм. Тэрээр уран бүтээлүүдээрээ европ, латин америк, ойрх дорнодын 30-аад улс орноор аялан тоглож, хэд хэдэн олон улсын наадмуудаас шилдэг жүжигчний шагнал хүртсэн аж.

Доменеч ПАТИ

Найруулагч

Хорь гаруй жил театрын урлагт хүчин зүтгэхдээ тэрээр жүжигчин, зохиолч, найруулагч, продюсер гэх мэтээр төрөл бүрийн үүрэгтэй ажилласан байна. Тэрээр 1979 онд Абрего театрыг үүсгэн байгуулсан бөгөөд 1985 онд Markab Expression нийгэмлэг ба 1989 онд Cultural Promotion Asubio холбоо зэргийг байгуулсан байна.

Тэрээр Барселона хотын Театрын сургуульд жүжиглэх урлагт суралцсан ба театрын алдартнууд болох A.Malonda, Juan Pedro Aguilar, Claude Chalanguier, Frido Scholter, Etelvino Vazquez, Carlos Obregon, Els Comediants, Jose Sanchis Sinistierra, Лисбонийн Үндэсний консерватор болон Портогийн политехникийн хүрээлэн зэрэгт ажиллаж байсан.

Тэрээр Абрего театрын эхний хориод уран бүтээлд голлох жүжигчнээр ажилласан ба тэдгээрт Мануэл Лианогийн түүхээс сэдэвлэсэн El Sol de los Muertos (The Dead’s Sun) The Dreams, Mi Ventana da al Teatro, Los Caballitos del Diablo, La Primavera del Sueno, Junglares y otras Hierbas, Michin y las Nubes, Duende, Esperando el Paraiso, Un Pirata en la Griu de Piedra, Patito Feo зэрэг бүтээлүүд багтана. Тэрээр мөн 2000 оноос хойш Абрего театрын “Домгийн үнсэлт” (2000), “Хязгааргүй ихээр үнсээч” (2000), “Зүрхнээс зүрхэнд” (2000), “Зүүдний дагина” (2000), “Хог идэгч шидтэний нууц” (2001), “Ойн зүрх” (2002), “Давст нуур” (2003), “Эх дэлхий хэмээх хөлөг онгоц” (2004), “Дэргэдээ чамайг байлгахыг хүснэ” (2004), “Замагт тахиа” (2005), “Хотод жигтэй өмхий үнэртэнэ” (2006), “Антигонагийн зүрх” (2006), “Дахин боловсруулъя” (2007), “Гудамжинд хоноглогч бүсгүйчүүд” (2008), “Зуу зуун шувууд чамайг алхуулахгүй” (2010) зэрэг бүтээлүүдийг найруулан тайзнаа толилуулсан байна.